Захирлын мэндчилгээ
“Чингис хаан хөрөнгийн бирж”-ийн цахим хуудсанд зочилж буй эрхэм танд энэ өдрийн амар амгалан эрэн мэндчилж байна.
Их эзэн Чингис хаанаараа овоглосон манай байгууллага нь Монгол Улсын хөрөнгийн зах зээлд “Үнэт цаасны
арилжаа эрхлэх” тусгай зөвшөөрөл бүхий гурав дахь хөрөнгийн биржээр бүртгэгдэн үйл ажиллагаагаа эхлүүлээд
байна. 2023 оны 2-р улирлын байдлаар Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11 их наяд төгрөгт хүрч
дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 21,2 хувь, арилжааны эргэлт 2,4 хувьтай байгаа нь хөрөнгийн захыг
өргөжүүлэн хөгжүүлэх асар их нөөц боломж, эрэлт хэрэгцээ байгааг илтгэж байна.
Иймд хөрөнгийн захын онцлог, давуу талуудыг ашиглан баялаг бүтээгч үндэсний компаниудыг хямд
өртөг бүхий урт хугацаат санхүүгийн эх үүсвэрээр дэмжих, олон улсын стандарт, засаглалын шилдэг
туршлагуудыг нэвтрүүлэх замаар иргэдийн сайн сайхан амьдрал, ирээдүйн хөгжил дэвшил, улс орны эдийн
засгийн өсөлтөд бодит хувь нэмрээ оруулах нь манай компанийн үндсэн философи, баримтлах эрхэм зорилго юм.
Чингис хаан хөрөнгийн бирж нь энэхүү эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө нэр хүнд, мэдлэг туршлага, ёс
зүй, итгэл үнэмшлээрээ нэгдсэн, эх орныхоо хойч ирээдүйг залгамжлан авч явах шинэ үеийн залуус болон
салбартаа нэр хүндтэй, туршлагатай зөвлөх, инфльюнсерүүдээр баг хамт олноо бүрдүүлэн ажиллаж байна.
Бид хөрөнгийн зах зээлд оролцогч бүх талуудад орчин үеийн технологи, инновацыг ашигласан
шинэлэг шийдлүүдийг илүү хурдан, хялбар, хямдаар санал болгон хөрөнгө оруулалтын таатай орчин, урт
хугацааны тогтвортой үнэ цэнийг хамтран бүтээж, бодит үр дүнд хүрэх болно. Хөрөнгийн зах зах зээлийг
сонирхон судалдаг оюутан залуус, хамтдаа хөгжих мэргэжлийн оролцогчид, зөвлөгөө мэдээлэл хүсэж буй иргэд
хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллага буюу манай ирээдүйн үнэт цаас гаргагч та бүхэнтэй хамтран
ажиллахад манай үүд хаалга ҮРГЭЛЖ нээлттэй болохыг энэхүү мэндчилгээгээр дамжуулан хүргэж байгаадаа таатай
байна. Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан, ажлын өндөр их амжилтыг хүсэн ерөөе.
Г.Дашзэвгэ


Бидний тухай
“Чингис хаан хөрөнгийн бирж” ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан бөгөөд “Үнэт цаасны арилжаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Бид цаашид Монгол Улсын хөрөнгийн зах зээлд олон улсын жишигт нийцсэн сонгодог тогтолцоог бий болгож, баялгийг хуваарилах шударга, ил тод системийг хөгжүүлэн төлөвшүүлж, хөгжил цэцэглэлтийг дэмжигч хамгийн итгэлтэй хөрөнгийн бирж байх болно.
Алсын хараа
Бид хөгжил цэцэглэлтийг дэмжигч Монгол улсын хамгийн итгэлтэй хөрөнгийн зах байх болно.
Үнэт зүйл
Нэр хүнд, мэдлэг туршлага, ёс зүй, итгэл үнэмшил
Эрхэм зорилго
Зах зээлд оролцогч бүх талуудын үр ашигтай байдлыг хангах дэд бүтэц, шинэлэг шийдэл, мэргэжлийн ажиллагааг бид санал болгон хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлнэ.

Хурдан
Шуурхай үйлчилгээ
Шийдвэр гаргалт хурдан
Онлайн үйлчилгээ
Хялбар
Нэвтрэхэд хялбар
Ашиглахад амар
Ойлгомжтой, нээлттэй
Мэдээллийн ил тод байдал
Хямд
Арилжааны шимтгэл
Бүртгэл, хяналтын хураамж
Гишүүнчлэлийн хураамж
Төлөөлөн удирдах зөвлөл
Чингис хаан хөрөнгийн бирж ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь нийт 5 гишүүдтэй. Мөн Төлөөлөн удирдах зөвлөл нь дараах гурван хороотой.
ТУЗ-ийн гишүүд
Р.Содхүү
Б.Чулуунбаатар
ТУЗ-ийн дарга
Ц.Сономцэрэн
ТУЗ-ийн гишүүд
Ц.Даваасүрэн
Б.Батгэрэл
Бүтэц зохион байгуулалт
Бидэнтэй холбоо барих
Холбоо барих
Улаанбаатар хот, Хан-уул дүүрэг, 18-хороо, Богд Жавзандамбын гудамж, Эл Эс Плаза, 2-р давхар
+976 7533-0999 info@chex.mn