2026.3.10 |
“Магна Профит Энд Инвестмент” ББСБ нь ₮14 тэрбумын ХБҮЦ гаргана

Монголын хөрөнгийн зах зээлд дахин нэг хөрөнгө оруулалтын боломж мэндэллээ.
“Магна Профит Энд Инвестмэнт” ББСБ нь 2012 онд байгуулагдсан цагаасаа эхлэн бичил зээл, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зээлийн олон төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэн амжилттай ажиллаж, арвин туршлага хуримтлуулаад байна.
Банк бус санхүүгийн үйлчилгээний салбарт хуримтлуулсан туршлага, амжилтдаа тулгуурлан “Магна Профит Энд Инвестмэнт” ББСБ нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гаргахаар шийдвэрлэсэн. Улмаар холбогдох тооцоо судалгаа, баримт бичгүүдийг бүрдүүлсний үндсэн дээр ₮14 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос 2026 оны 2 сарын 12-ны өдөр авчээ.
Энэхүү үнэт цаас нь инфляцыг давсан бодит өгөөж хүртэж, хөрөнгөө өсгөхийг хүссэн хэн бүхэнд нээлттэй юм.
ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ ДАВУУ ТАЛ:
ӨНДӨР ӨГӨӨЖ
Монгол Улсад банкны хадгаламжийн хүү жилийн 12–13% орчим байгаа бол энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь жилийн 19.5%-ийн хүүтэй тул хөрөнгө оруулагчдад илүү өндөр өгөөж хүртэх боломжийг бий болгож байна.
ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛАГДСАН
Энэхүү хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь Магна Профит Энд Инвестмэнт ББСБ-ын хэвийн төлөлттэй зээлийн мөнгөн урсгалаар баталгаажсан. Эдгээр зээл нь газар, үл хөдлөх, автомашин зэрэг бодит барьцаа хөрөнгөтэй тул 2 давхар хамгаалагдсан бүтэцтэй гэж ойлгож болно.
ТАТВАРЫН ТААТАЙ НӨХЦӨЛ
Банкны хадгаламж болон бондын хүүгийн орлогоос 10%-ийн татвар авдаг бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүүгийн татвар 5% байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хүү өндөр, татвар бага тул хөрөнгө оруулагчдын гарт ирэх бодит өгөөж илүү өндөр байна.
Энэхүү үнэт цаасны андеррайтераар “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК ажиллаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://shorturl.at/aURqK
Эх сурвалж: ikon.mn
Сүүлд нэмэгдсэн
