2026.1.12 |

БУЛЛ ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 01-Р САРЫН 12-НЫ ӨДӨР ЭХЭЛЛЭЭ

 

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 12-р сарын 11-ний өдрийн 481 тоот тогтоол, “Чингис хаан хөрөнгийн бирж” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 12-р сарын 16-ны өдрийн А/19 тоот тушаалаар бүртгэгдсэн “Булл капитал Эй Би Эс ТЗК” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2026 оны 01-р сарын 12-ны өдрөөс эхлэн 2026 оны 01-р сарын 14-ний өдрийг дуустал 09:00-18:00 цагийн хооронд хүлээн авахаар боллоо.

БУЛЛ ХБҮЦ НӨХЦӨЛ:

  • Татан төвлөрүүлэх нийт дүн: 18 тэрбум төгрөг
  • Үнэт цаасны нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
  • Үнэт цаасны тоо ширхэг: 180,000 ширхэг
  • Үнэт цаасны хугацаа: 24 сар
  • Хүүгийн түвшин: 19.5%
  • Хүү төлөх давтамж: Улирал бүр
  • Үндсэн төлбөр төлөгдөх давтамж: 21 дэх сард үндсэн төлбөрийн 50%, 24 дэх сард буюу хугацааны эцэст үндсэн төлбөрийн 50%
  • Хүүгийн орлогын албан татвар: 5.0%

Бондын зөвлөх:

89064119

88006492