2024.5.21 |
Чингис хаан хөрөнгийн бирж “Апекс капитал ҮЦК” ХХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Чингис хаан хөрөнгийн бирж нь хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч компаниудын нэг болох “Апекс капитал ҮЦК” ХХК-тай 2024 оны 05 сарын 21-ний өдөр гишүүнчлэлийн гэрээ байгуулан хамтын үйл ажиллагаагаа эхлүүллээ.

“Апекс капитал ҮЦК” ХХК нь Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дараагийн шатанд гаргах, харилцагчдадаа олон улсын жишигт нийцсэн хөрөнгө оруулалтын боломжийг бий болгохоор мэргэжлийн өндөр стандартыг баримтлан ажиллаж буй чадварлаг баг хамт олон юм.
Сүүлд нэмэгдсэн
